Хувийн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг боллоо

Нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн болон хувийн эмнэлгүүд, эмийн сан, рашаан сувиллын газруудтай гэрээ байгуулж, эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр хүргэхээр болоод байгаа билээ.

Тиймээс энэ жилийн шинэчилсэн гэрээгээ Нийгмийн даатгалын ерөнхий газраас байгуулж, төрийн, хувийн гээд нийт 863 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийсэн байна. Үүнд, эмнэлэг, эмийн сан, рашаан сувиллын газрууд хамрагдаж байгаа аж. Мөн иргэд эмийн сангаас 390 нэр төрлийн эмийг 50-80 хувийн хөнгөлөлттэй үнээр авах тухай журмын дагуу үйлчлүүлэх эрхтэй болсон байна. Мөн тус газраас энэ жил хувийн 150 эмнэлэгтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа учраас иргэд нөхөн сэргээх, уламжлалт, хэвтэж эмчлүүлэх тохиолдолд 70-325 мянган төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас дааж, хөнгөлүүлэх боломжтой гэнэ. Гэхдээ энэхүү хөнгөлөлт өвчтөний оношоос хамаарна.

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих