Аж ахуй нэгжүүд МХЕГ-ын шалгалтанд бүдэрчээ

7a6cd111cc114ea2e9bb6f032e39c3ef_x3Сар шинийн баярын өмнөхөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бууз, банш, хэвийн боовны үйлдвэрлэл болон хүнсний худалдаа явуулдаг аж ахуй нэгжид шалгалт хийсэн. Шалгалтаар нийт 523 аж ахуй нэгж, 46 салбарыг хамруулж, нийт илэрсэн зөрчлийн 1678 буюу 70 гаруй хувийг газар дээр нь арилгуулсан байна. Шалгалтын дүнгээр зургаан аж ахуйн нэгж, дөрвөн салбар, нэг объектын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 48 нэр төрлийн 161,75кг, 2857 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, шошгын зөрчилтэй 68 нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаалгуулжээ. Мөн зөвшөөрөлгүй худалдаа хийсэн бүтээгдэхүүний орлогыг улсын өмчид шилжүүлж, 28 нэрийн 241 ширхэг архийг акт тогтоон хураасан байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих