МАН-ынхан буйдантай жагссаныхаа шанг хүртэв
-МАН-ынхан төрийн ордонд “зүггүйтсэн”- ийхээ төлөө 60 мянгаар торгуулжээ-
Төрийн ордонд буйдантай суулт /жагсаал/ хийсэн МАН-ын гишүүд “дүрсгүйтсэн”-ийхээ төлөө 60 мянган төгрөгөөр торгуулжээ. УИХ дахь сөрөг хүчин болох МАН-ын гишүүд тус намын УИХ дахь бүлгийг байгуулсангүй хэмээн “эсэргүүцэл” илэрхийлж, улмаар Өвөрхангай аймаг дахь сонгуулийн маргааныг буруу шийдвэрлэж байна хэмээн үзэн, Төрийн ордонд буйдантай жагсаал хийсэн нь яах аргагүй өнгөрсөн жилийн улс төр дэх онцгой үзэгдлүүдийн нэг байсан.
Тэгвэл Төрийн ордны тухай хуулийн дагуу буюу Төрийн ордонд жагсаал, цуглаан хийвэл дээд тал нь 60 мянган төгрөгөөр торгодог зохицуулалт ёсоор Төрийн ордны захиргаа, Хамгаалалтын алба буйдантай жагссан МАН-ын 17 гишүүн буюу УИХ-ын гишүүн Н.Энхболд, Сү.Батболд, М.Энхболд, Ө.Энхтүвшин, С.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, С.Бямбацогт тэргүүтэй гишүүдийг тус бүр 60 мянган төгрөгөөр торгосон аж. УИХ-ын Тамгын газрынхны хэлснээр бол торгуулийн мөнгийг гишүүдийн цалингаас суутгажээ.
Ямартай ч буйдантай суулт зарласан МАН-ын гишүүд зохих шийтгэлээ авч, АН-хан МАН-ын гишүүдэд хариуцлага тооцно гэсэн үгэндээ хүрсэн бололтой.
URL: