Дагаар орсон уу, дуурайж далдагнасан уу.
Монгол Улсын замын цагдаагийн ажилтнуудын аюулгүйн хантааз нь нэлийсэн шар өнгөтэй болсоор баггүй удаж байна. Анх уул нь өөрийн гэсэн өнгө төрхтэй ийм л байж.
Зураг 1.
Гэвч бараан байна гээд гологдсон юм уу бүү мэд одоо ийм болсон байна.
Зураг2.
Уул нь бол энэ шар өнгө алс холоос харагдаад хэрэглээ талдаа бүр цаашилбал дүрэм зөрчигчид цагдаагийн бараанаар оргон зайлахад ихээхэн тус дэм болохоор л байгаа юм. За чухам юуг өгүүлэх гэсэн бэ гэхээр хоёр хөршийнхөө цагдаа нараас огт ялгарах юмгүй болчихжээ. Дүрэмт хувцас нь хэдийгээр өөр ч аюулгүйн хантааз нь том жижгээс цаашгүй ялгаагүй л шар нэг л загвартай байх юм.
Зураг3. Орос замын цагдаа:
Зураг4. Хятад замын цагдаа:
Тусгаар улсын хэрэг юу билээ Монгол гэсэн тодотгол, онцлоготой дүрэмт хувцастай байвал зүгээр санагдах юм. Их гүрнүүдийг дагаж далдагнаад байгаа юмуу ингэлээ гээд тэдний дайтай болохгүй нь тодорхой. Харин ч Монгол Улс бол манайх гэж мэлзэхэд нэмэр болж мэднэ шүү. Худлаа гэвэл замын цагдаагийнх нь хувцасыг хараарай гэх вий.
URL: