Америкчууд хамгийн найдвартай автомашиныг нэрлэлээ

Бичсэн Цолмонтуяа

lexus

Америкийн “J.D. Power and Associates” компаниас уламжлал болгон гаргадаг дэлхийн хамгийн найдвартай автомашины жагсаалтыг толилуулж байна.
Тус компанийн шинжээчид 2010 онд үйлдвэрлэгдсэн 100 автомашины талаар гаргасан хэрэглэгчдийн санал гомдлыг сүүлийн гурван жилийн турш судалсан байна. Ингэхдээ тэд 37 мянган америкчуудын дунд санал асуулга явуулжээ. Үүний дараа нийт санал асуулгыг харгалзан үзсэний дагуу жагсаалтыг гаргасан аж.
Ингээд сүүлийн гурван жил дараалан “Лексус” маркийн автомашин жагсаалтыг тэргүүлсэн байна. Түүний араас “Порше” өмнөх жилүүдийнхээ рейтингийг  алдалгүй нэхэж яваа бол гутгаар байрыг “Линкольн” эзэлснээр хүрэл медалийг Америкийн “Кадиллак”-аас булаан авсан байна. Ингээд “J.D. Power and Associates”-ээс гаргасан дэлхийн хамгийн аюулгүй, найдвартай автомашины жагсаалтыг толилуулья.
1.    Lexus
2.    Porsche
3.    Lincoln
4.    Toyota
5.    Mercedes-Benz
6.    Buick
7.    Honda
8.    Acura
9.    Ram
10.    Suzuki
11.    Mazda
12.    Chevrolet
13.    Ford
14.    Cadillac
15.    Subaru
16.    BMW
17.    Scion
18.    Nissan
19.    Infiniti
20.    Kia
21.    Hyundai
22.    Audi
23.    Volvo
24.    MINI
25.    Chrysler
26.    Jaguar
27.    Volkswagen
28.    Jeep
29.    Mitsubishi
30.    Dodge
31.    Land Rover
Өмнө нь иймэрхүү жагсаалтыг “Consumer Reports” хэвлэлийн компаниас толилуулж байсан бөгөөд топ 10 найдвартай автомашины жагсаалтын долоог нь Японы автомашин үйлдвэрлэгчид эзэлжээ. Жагсаалтад өрсөлдсөн 100 автомашины 90 нь япон автомашин байсан ба эдгээрээс 86 нь “сайн” үнэлгээ авчээ. Тэрхүү жагсаалтын эхний гурван байрыг “Scion”, “Toyota” болон Lexus хуваасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих