46 настай Синди Кроуфорд эрэлттэй хэвээр байна
Хэдий 40 хол давсан ч гоолиг бие, үзэсгэлэнт төрхөө алдаагүй яваа супер модель Синди Кроуфорд дэлхийн загварын ертөнцөд эрэлттэй хэвээр байна. Тэрээр саяхан Германы хувцас загварын “C&A” брэндийн сурталчилгааны зураг авалтад оролцжээ. Мэдээж тэрээр зураг авалтад ховорхон оролцож, ид гялалзаж явсан үеийнхээ зургийг “Twitter” дээрээ тавьсан шигээ сууж байгаа ч энэ нь түүнийг хөгширч, сайхан харагдахаа больсон гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээрээ. Тэрээр эгээ л залуугийнх шигээ гоолиг бие, толигор өнгөлөг арьс, сайхан хөхөө гайхуулсаар л байна.
“Би залуу байхаа больсон гэдгээ мэднэ, гэхдээ энэ миний сэтгэлийг төдийлөн зовоохгүй байна. Нас насанд ирдэг сайхан зүйлүүд байдаг шүү дээ. Жишээ нь, амар амгалан, тайван байдлыг мэдрэх, өөрөө өөрийгөө таньж мэдэх гэх мэт. Би яг л тэр цаг үедээ байна. Гоо сайхан байна гэдэг маш олон зүйлээс хамааралтай. Би тамхи татдаггүй бас йог болон спортоор хичээллэдэг. Мөн хоол сойхоос татгалздаг. Учир нь хүн өөртөө сэтгэл хангалуун, баяр баясгалантай байж чадах юм бол таргалахгүй ” хэмээн тэрээр Америкийн “Us Weekly” сэтгүүлд ярьсан байна.
URL: