Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Оюу Толгой” компаний ТУЗ-ын гишүүнээс хүсэлтээрээ чөлөөлөгдөх үү?
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар “Оюу Толгой” төслийн үйл явцтай холбоотойгоор УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийх үеэр “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Багабандийг чөлөөлөх ёстой гэсэн санал УИХ-ын нэр бүхий гишүүдээс гарч байсан билээ.
Тэгвэл сүүлийн үед УИХ-ын дарга, МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан, “Оюу Толгой” компаний ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж магадгүй гэсэн яриа төрийн ордноор яригдах болжээ.
Энэ нь нэг талаас Н.Багабандийн өөрийн хүсэлт гэх тайлбар байгаа авч басхүү “Хүсэлтээрээ чөлөөлөгдсөн” гэх тайлбартайгаар огцруулдаг, Засгийн газрын “шахаа”-ны нэг болж байна гэх эх сурвалж ч цөөнгүй байна. Тэр бүү хэл түүний оронд “Оюу Толгой” компаний ТУЗ-ийн гишүүнээр АН-ын “Алтан гадас” фракцийн нөлөө бүхий эрхэм очно гэх барим тавим хүн ч бий аж.
“Оюу Толгой” компаний Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талаас нийт гурван хүн байдаг.
Эдгээр нь гэрээ хийгдэх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ахлах зөвлөх байсан, одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин асан, олон нийтийн харилцаа, санхүүгийн шилдэг мэргэжилтэн Ч.Ганболд, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар билээ.
Э.Мягмар
sonin.mn
URL: