С.Зориг агсныг тохуурхан даажигнаад байна уу

zorig-middleС.Зориг агсныг хөнөөсөн хэргийн ул мөр улам бүдгэрсээр.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хэргийг илрүүлэх талаар хууль хяналтынхантай  удаа дараа уулзаж, зохих дэмжлэг үзүүлж буй гэх боловч одоогоор тодорхой үр дүн харагдахгүй байна. 1998 оны тэрхүү аймшигт шөнө талийгаачийн гэрт олон хүн гүйж орсон зэрэг бүтэлгүй явдлууд хэргийн илрүүлэлтэнд ямар нэг муу нөлөө үзүүлж ирсэн нь мэдээж. С.Зоригийн үсийг гадаад руу шинжилгээнд илгээхдээ  тайрч танаж, технологийн шаардлага хангахгүй болгож орхисон  гээд өөр олон дампуу ажиллагаа гарсаар байсан юм. Францаас  Д.Энхбатыг  хулгайлж авчирсан нь ч  энэ бүхний нэг жишээ болон үлджээ.  Харин саяхан   АНУ-д амьдардаг хоёр монгол залууг сэжиглэн, тэднийг битүүний шөнө баривчилж, саатуулсан хэмээн  цахим хуудсууд, телевизээр хүртэл мэдээлсэн байна.  Энэ тухай Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад “Цахим хуудсаар гарч буй мэдээл­лүүд ор үндэслэлгүй, ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм. Хэн, хаанаас, ямар зорилгоор ийнхүү тохуурхан даажигнах мэт цуу яриа дэгдээсэн нь ч бас сонирхол  татаж байна.

Б.Отгонбаяр


URL:

Сэтгэгдэл бичих