Дижиталын фэнүүд цэцгээ мартатлаа ”доргилоо” фото
“Цасан будрах өвлийн үдэш
Би чам дээр очно доо
Царайлаг төрсөн Чи минь харин
Инээмсэглэн ирнэ дээ” хэмээн Дижиталынхан “өөрсдөө” тайзнаа эргэн ирлээ. Цаг хугацаа улиран өнгөрч байгуулагдсан цагаас нь хойш 14 жил аль хэдүйнээ өнгөрчээ. Дөрөв тавхан настай фэн тэдний хөгжмийн тэр дундаа хип хопын ертөнцөд балрашгүйгээр үлдээсэн мөрөнд нь “Би эхийн хэвлийд байхдаа Амьдралд тавтай морил дууг нь чангаж торнисон” гэх шиг олныг хөгжөөж, хайртынхаа бэлэглэсэн баглаа цэцгээ суудал дээрээ шидчихээд хөөрч догдлон бүх л дууг нь даган дуулсан бүсгүй, тайзны урдуур бидэнд мөнгө бус хайр л хэрэгтэй хэмээх мэт хөглөрсөн долларууд энэ бүхэн Зүрхэнд нэгийг өгүүлсэн үдэш байлаа.

Оны өмнөхөн батлан даалтаар суллагдсан “Дижитал” хамтлагын үүсгэн байгуулагч, ахлагч, Хип хоп холбооны тэргүүн Баавар эхнэр хоёр хүүхдээсээ тайзан дээрээс уучлал гуйн “Миний хайр” дуугаа Батука, Хулан хоёртой дуулж, хамгийн азтай одтой хоёр хосод Дижитал хамтлагын бүх СД, цомогыг гардуулан өгөхдөө өвдөг сөхөрсөн нь тэнд цугласан фэнүүдийн сэтгэлийн учигийг нилээдгүй хөндсөн гэхэд хилсдэхгүй. Тоглолт хэрхэн өрнөснийг фото хуудаснаас сөхөн харвал:
URL: