Арслан Эрхэмбаяр дэд хурандаа боллоо

Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх хар усан могой жилийн cap шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, “Таван хан” дэвжээний бөх, “Сүлд” спорт хорооны тамирчин, Монгол улсын арслан Гунаажавын Эрхэмбаярыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр cap шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд түрүүлсэн хүчит арсланд ШШГЕГ-аас дэд хурандаа хэмээх хүндтэй цолоор энгэрийг нь мялаасан байна.





URL:

Сэтгэгдэл бичих