Кивигийн Ука “дуучин” болно

Монголын рок попын тогоонд найман жил чанагдсан “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр дуучин болохоор шийджээ. Тэрбээр Улаанбаатар хотын бүжгийн аваргаар шалгарч, уран налархай хөдөлгөөн, бусдаас онцгой төрхөөрөө ая зохиогч, продюсер Б.Ангирмаагийн нүдэнд өртсөн. Тиймээс ч түүнд урлагийн сургуульд сурч, дуучин хэмээх мэргэжлийг жинхэнэ утгаар эзэмших шаардлага байгаагүй юм.
Ука хоёр жилийн өмнө Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялааж, бие даасан уран бүтээл туурвиж эхэлсэн. Түүнчлэн “Universe best songs” тэмцээний хөндлөнгийн шүүгчээр суух болсон тэрбээр боловсролдоо анхаарч, СУИС-ийн дуу¬лаачийн ангид элсэн оржээ. Ийнхүү Ука тун удахгүй мэргэжлийн дуучин болж, урлагийн ертөнцөд цахиур хагалах нь ээ.









Б.Судар-ЭРХ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих