“Алимаа” даргын ивээлээр “Алтай констракшн” хэтэрлээ
2008 оны хавар яг энэ хэрэг дэгдэж байсан билээ. 19 р хороололын автобусны буудлын арын моддыг хайр найргүй хядаж эхлэж байгааг харсан бүхэн шогширч, иргэний хөдөлгөөнүүд, идэвхтэн сонгуультангууд ганцхан далайлтаар энэхүү бусармаг ажлыг зогсоож байсан билээ.
Гэтэл “газрын захирамж” нэртэй гайхамшигтай шидэт хуудас сарвайсан нөхдүүд өнөө жил хашир сууж халуун чулуу долоосон шинжтэй хэдхэн хоногийн дотор моддыг нь хядан хашаагаа хүрээлэн сууриа тавихад бэлэн болжээ.
Хүчит техник, хөрөө сэлт дуу дуугаа авалцан ажиллаж байгааг хараад Хан-Уул дүүрэг төдийгүй нийслэлчүүд жигшин зэвүүцэж байна. Харах нүдний барааг хааж, амьсгалах агааргүй болж байгаа энэ хотод зөвхөн даргын ивээлээр жаргагсад л чөлөөтэй байна.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр та телевизийн аль өнгөтэй өөдтэй сэтгүүлчдийг тойруулан оройжин “мөрийн хөтөлбөрдөж” байхад Хан-Уул дүүрэгт иргэдийн бухимдал орой дээрээ гарч бүхэл бүтэн нийслэлийг хамарч байгааг харахад таны ажил өөдөө биш уруугаа харсан мэт санагдана. Энэ мэт хэт даварсан “Алтай констракшн” зэрэг компаниудын үйлдлийг нэн даруй зогсоох нь эрхэм хотын дарга Г.Мөнхбаяр таны иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг билээ.
bolod.mn
URL: