Энэтхэгийн цагдаа нар Монгол хакерийг эрэн сурвалжилж байна
Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Газъябад хотод олон улсын цахим гэмт хэргэтний бүлэглэлийн нэг гишүүнийг баривчилсан байна. Хэрэгтэнг Варун Батра гэдэг бөгөөд түүний хамтрагчид Шри Ланка, Монгол үндэстэн байжээ. Монгол хакерыг Тамир гэдэг аж. Тэд ойролцоогоор 19 мянган долларыг нийт 9 дансанд хуваан хийсэн нь мөрдлөгийн явцад ил болсон байна.
Цагдаа нар гэмт хэргийн сэжүүрийг 2011 оны 12 сард авч мөрдлөгөө эхлүүлсэн бөгөөд нэг жил хагасын дараа хэрэгтэнийг баривчилсан байна.
Цагдаагийг газрын мэдэгдсэнээр хэрэгтэнүүд хуурамч бичиг баримт ашиглан банкны мэдээлэлийн карт олж авснаар өөрсдийн төлөвлөгөө хэргэжүүлэх боломжтой болсон байна. Хэргээ нуун далдлахын тулд ондоо ондоо газраас мэдээллийн кардыг ашиглаж байжээ. Энэ нь мөрдлөгийн явцыг маш ихээр хүндрүүлсэн хэмээн албан ёсны эх сурвалж мэдэгджээ.
Нэгэн жижиг сайтыг эвдэлсэнээр Варун хакерын чадвараа олж авсан бөгөөд Монгол, Шри Ланка хакеруудтай онлайн форумаар танилцсан байна.
Монгол, Шриланка хакерууд баригдалгүй зугтааж чадсан аж.
Д. Бар
www.times.mn
URL: