Монголын баячуудын шинэ зугаа

850ӨАӨБӨБӨБУлс аймаг, бүсийн чанартай томоохон уралдаан тэмцээний товыг Засгийн газар батладаг болж, морь сонирхогчид, хурдан морины эздийн хөлийг хашаад байгаа. Морио уралдуулж, бас азаа сорихыг хүсдэг Монголын баячууд энэ жилээс эхлэн хэн нэгнийг найр наадам зохион байгуулахыг хүлээж суухаа больж байгаа аж. Тэд өөрсдөө морио уяж, хувийнхаа хөрөнгөөр морь худалдан авч, хөрөнгө мөнгө гарган морьд тэжээж байгаа учраас Засгийн амыг харж, зүгээр суугаад байхыг хүсэхгүй байгаа гэнэ.

Тиймээс монголын томоохон баячууд төдийгүй морь сонирхогчид бооцоот уралдааныг үе үе зохион байгуулж, хийморио сэргээж байхаар тохирчээ. Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн эрхийг хамгаалах газар өвлийн цагаар морь мал уралдуулахыг төдийлөн дэмжихгүй байгаа ч энэ жилээс бооцоот уралдаан илүү эрчимжиж байгаа юм. Тэд хамгийн багадаа сая төгрөгийн бооцоо тавьж байгаа бөгөөд энэ тэмцээнд Монголын тэргүүн баячууд төдийлөн оролцоггүй байна.
Харин баячууд нийлж 5-10 мянган ам долларын бооцоо тавьж, том хэмжээний уралдааныг зохион байгуулдаг ажээ. Бооцоот тэмцээний өмнө сунгаа зохион байгуулж байгаа бөгөөд сүүлийн үед нийслэлийн ойр орчимд их сунгааг байн байн зохион байгуулж байгаа юм. Тэр ч бүү хэл сунгаанд морио тавьж байгаа баячууд мөн л дээрхи ханшаар бооцоо тавьж байгаа сурагтай.
Энэ хоёрдугаар сар гарснаас хойш гэхэд л Цагаан хөтөл, Өлзийт, Зүүн дэлгэр, Өгөөмөр гэсэн дөрвөн газар дөрвөн том сунгаа болжээ. Өгөөмрийн сунгаад Тод манлай уяачид бөөнөөрөө оролцжээ. Д.Даваахүү, Д.Онон, Ц.Дуламсүрэн, Д.Мөнхбат, Ц.Батсайхан тэргүүтэй томчууд мориныхоо эрч хүчийг сонжиж үзсэн юм байх.
Тэгвэл Өлзийтийн далан дээр болсон сунгаанд А.Сүхбат аварга, Тагарваа хутагт тэргүүтэй уяачид бооцоо тавьсан сурагтай. Өчигдөр гэхэд л гурван ч газар том бооцоот уралдаан зохион байгуулагджээ. Тэд олон нийтэд 1,5 саяын бооцоо тавьсан гэж мэдэгдэж байгаа ч цаана нь 5-10 саяын бооцоо тавигдсан гэж уяачид ярьж байна.
Үүнээс гадна – Хаврын тэргүүн сарын шинийн найманд “Лүнгийн хурд 2013″ дээд гурван насны уралдаан Лүн суманд – Хаврын тэргүүн сарын шинийн найманд “Сэргэлэн хурд 2013″ уралдаан Төв аймгийн Сэргэлэн сумнаа болно… гэх мэт олон уралдаанууд шил шилээ даран болох гэж байна. Энэ бүх уралдааны ард бас л том мөнгөний бооцоо тавигдах тухай морь сонирхогчид сэтгэл догдлон ярьцгааж байх юм.Ийнхүү нэг хэсэг морьд наймаалцаж, асар их хэмжээний мөнгөөр тоглодог байсан Монголын баячууд бооцоот уралдаан зохион байгуулж зугаагаа гаргадаг болоод байна.
ЦАГ ТӨР

URL:

Сэтгэгдэл бичих