Обама улс орны байдлын тухай илтгэлдээ эдийн засгийг онцолжээ

658jhhghghghg  Америкийн Ерөнхийлөгч Барак Обама 12-ны өдөр Конгрессод улс орны байдлын тухай илтгэл хийж, эдийн засгийн сэдвийг гол онцолж, татвар хураамжийн тогтолцоог өөрчлөхөөр дамжуулж үйлдвэрлэлийн хөгжлийг сайшааж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээгээр Америкийн эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэхийг дурдсан байжээ.

Санхүүгийн алдагдлыг багасгах асуудлаар Обама хэлэхдээ, зардлыг багасгахын зэрэг татвар хураамжийг нэмэгдүүлэх арга хэлбэрээр энэхүү асуудлыг зохицуулна гэжээ. Тэрээр бас санхүүгийн алдагдлыг нэг мөнгө ч нэмэгдүүлэхгүй байхыг амласан байв. Америкийн эдийн засгийн цаашдын өсөлтийг батлахын тулд Обама мөн өдрийн яриа илтгэлдээ үйлдвэрлэлийн салбарын чухал чанарыг голлон дурдаж, татвар хураамжаар хөшүүрэг болгон үйлдвэрлэлийн салбарын ажлаар хангах байдлыг сайжруулахыг уриалсан байжээ. Эрчим хүчний салбарт хандан тэрээр, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлж, ирэх 20 жилд Америкийн үйлдвэрлэл, амьдралын дунд эрчим хүчийг бүрэлгэхийг тал хувиар багасгах хэрэгтэй гэж уриалсан байжээ.

/Анар орчуулав/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих