Сургуулийн дэргэд тамхи худалдахыг хориглов
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих гэж байгаа.
Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтнуудыг ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс өчигдөр сургалтад хамруулжээ.
Тус дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургуультай. Сургуулиас 500 метрийн тойрогт багтаж байгаа 254 худалдааны цэг, нийтийн хоолны 213 газар байдаг аж.
Тэдэнд тамхи худалдахгүй байх мэдэгдлийг өчигдрөөс хүргүүлэх ажил эхэлжээ.
Д.Оюун
URL: