Хайр дуусахад сургамжит өгүүллэг
Нэгэн голын эрэгт маш үзэсгэлэнтэй бүсгүй, нөгөө эрэгт ни нэгэн сайхан залуу амьдардаг байжээ. Тэр хоер бие биедээ хайртай болсон байлаа. Залуу орой болгон гол гатлан нөгөө эрэг дээр амьдардаг бүсгүй дээрээ очдог байлаа. Үүр цайхад залуу бүсгүйгээ үнсээд эргээд нөгөө эрэг рүү буцдаг байв. Олон шөнийг ингэж өнгрүүлжээ. Харин нэгэн шөнө бүсгүйтэйгээ уулзаад буцах болж бүсгүйгээ үнсээд сайн ажиглан харснаа : – Чиний нэг нүд юм хардаггүй юм уу гэв. Бүсгүй залууд хандан: – Чи минь энэ хэвэрээ л байгаaрай. Өнөөдөр голоор битгий гараарай гэж гуйв. Харин залуу бүсгүйнхээ үгэнд оролгүй гол гатлах гээд сэлж чаддаггүй учраас живж үхжээ. Энэ залуу ерөөсөө сэлж чаддаггүй байжээ. Агуу их хайрынхаа хүчээр л голыг гаталдаг байж. Харин хайр дуусахад …
URL: