Гэгээн Валентины баярын мэнд хүргье

happy_valentine2847972172013-02-14-09-52[www.urlag.mn]Тэртээх 16-р зууны тэртээгээс тэмдэглэн ирсэн Гэгээн Валентины өдөр, хайрын өдөр, дурлалт хосуудын баярын өдөр өнөөдөр тохиож байна.  Аль эрт цагт ромчууд хоёрдугаар сарын дундуур хайрын “Juno Februata” гэх охин тэнгэрт зориулсан “Lupercalia” хэмээх эротик наадам хийдэг байсан гэх. Хайрын энэ өдрийн гол “буруутан” нь католик лам Валентин юм. Түүний түүх Ромын эзэнт улсыг захирч байсан II Клавдий хааны үеэс буюу ойролцоогоор 269 оноос эхлэлтэй. Дайтаж байгаа Ромын армийн гол төлөвлөгөөний золиос нь гэр бүлтэй легиончууд байв. Цэргийнхээ дайчин чанарыг хадгалан үлдэх гэсэн эзэн хаан тэднийг гэрлэхийг хориглосон лүндэн буулгажээ. Хэдий эзэн хаан зарлиг гаргасан ч цэргүүдийн сэтгэл “чулуужсангүй”. Эзэн хаантайгаа тэрсэлдэхээс үл айсан нэгэн хүн тэдэнд тус болсон нь Терни хотын Валентин лам байв. Тэр их романтик хүн байсан бололтой. Легиончуудад хайрын захидлыг нь бичиж өгөхөөс гадна тэдний хүсэлтээр хайртай бүсгүйд нь бэлэг хүргэдэг байж. Мөн дурлалт хосуудыг нууцаар гэрлүүлдэг байжээ.

Ламын тэрслүү ажиллагааг мэдсэн хаан түүнийг барьж, цаазлахаар болсон гэдэг. Валентин өөрөө шоронгийн харгалзагчийн сохор охинд дурласан байж таарав. Цаазлуулахаас нэг хоногийн өмнө тэрээр дурлалт бүсгүйдээ хайр сэтгэлээ илчилсэн захидал бичээд, төгсгөлд нь “Чиний Валентин” хэмээн бичсэн байжээ.

Хожим итгэл үнэмшлийнхээ төлөө шаналан тарчилсан христийн хүн гэгдээд 496 онд Ромын хамба Папа Геласиус (Pope Gelasius I) түүнийг хувилгаанаар тодруулсан юм. Хамба ламтан хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн Валентины өдөр болгон зарласан байна. 1969 онд шашны шинэчлэлийн дагуу намтар түүх нь зөрөлдөөнтэй гээд Хувилгаан Валентиныг католик шашны хуанлиас хассан байв. Ер нь шашин энэ өдрийг төдийлэн дэмжиж ирээгүй ажээ. Ямар ч байсан энэ өдрөөр хайрын захидал “валентин” бичих уламжлал гарч иржээ.


URL:

Сэтгэгдэл бичих