Албан бус дарга
УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Тэрбээр МАХН-тай холбоотой асуудал бүрт намын дарга мэт хариулт өгч, мэдээлэл хийдэг нэгэн. Уг нь Н.Энхбаярыг эзгүйд Д.Тэрбишдагва намаа удирдаж, чиглүүлж явах үүрэг авч, Шадар сайд болсон баймаар. Гэтэл О.Баасанхүүгишүүн “Н.Энхбаярын биеийн байдал муудлаа, өлсгөлөн зарлаж буй эхчүүдэд хэрхэн анхаарал хандуулах гэж байна Д.Тэрбишдагва сайд аа” хэмээн олны өмнөтүүнийг улалзуулаад авсан удаатай. Ямартай ч МАХН-ын асуудлыг Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас л илүүанхаарч, намынхаа төлөөюуг ч хийж чадахаа харуулдаг болсноос нь харахад түүнийг албан бус дарга гээд нэрлэчихвэл буруудахгүй байх. Саяхан л гэхэд Оюутолгойн гэрээний асуудлаар гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийх үеэр Д.Тэрбишдагвыг яриулахгүй урдуур нь орж, “надад нэг санал байна” гэж ирээд л яриад байсан нь анхаарал татсан. Энэмэтчилэн О.Баасанхүүгишүүн мэддэг, мэддэггүй салбарынхаа талаар юу л бол юу ярьж байдаг нь зарим хүний дургүйг хүргэдэг болов уу. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж түүнийг “алдаа” хэмээн шоолж байсан удаатай. Харин О.Баасанхүүгишүүн энэ мэт шүүмжлэлийг үл тоон “Одоохондоо намайг шоолж л бай” хэмээн хэнэг ч үгүй явдаг гэнэ билээ.
МАХН-нд хүчин зүтгэнэ гэсэн хүмүүс албан тушаалтай болмогцоо л Н.Энхбаярыг тоохоо байсан. Харин УИХ-ын гишүүн О.БаасанхүүН.Энхбаярын хүчинд парламентад хөл тавьсан учир мартахгүй байхыг хичээж яваа нь энэ биз ээ. Иймээс эрхэм гишүүн маань МАХН-ын дуу хоолой парламентад хүчтэй сонсогдуулах гэж даргын эзгүйд даргын үүргийг биелүүлэх том ажилд дарагдаж буй бололтой. Гэхдээ түүний энэ түргэн зан намынх нь гишүүдийн шүүмжлэлийг дагуулдаг гэнэ лээ.
URL: