Даян аварга Агваансамдангийн Сүхбат

fdfd55555jhgfМонгол улсын 17 дахь аварга, сонирхогчдын сумогийн дэлхийн хошой аварга, чөлөөт бөхийн ОУХМ, МУГТ, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Агваансамдангийн Сүхбат нь 1971 оны төмөр гахай жил мэндэлсэн. Уран хурц, дайчин шаламгай, үзэгчдийг шуугиулсан барилдаанаараа олны талархлыг хүлээсэн бөх бол “Жижиг” Сүхбат.

Тэрээр нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгчид болох Г.Өсөхбөяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат (шилдэг 6 заан гэгдэж байлаа…) нартай хамт  Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ид хавыг үзүүлэн барилдаж байсан. Монгол бөхийн дэвжээнээ тодрон гарсан дахин үл давтагдах барилдаант бөх бол Сүхбат. Уран мэх, бяр хүч, ухааны илүүгээр онцгойрон шалгарч нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгчдөөсөө түрүүлэн Төрийн 9 хөлт цагаан тугаа есөнтөө тойрч, Монгол улсын арслан цолонд анхлан хүрсэн билээ.
Ганц өөрөө барилдаад зогссонгүй. Олон сайхан бөхчүүдийг бэлтгэн гаргаж бөхийн хөгжилд ихээхэн хувь нэмрийг оруулж байна. Шавь нараас нь, у/з Д.Амгаланбаатар, у/х Л.Пүрэвжав, у/н Б.Сэр-Од, Ж.Отгонбаяр, а/а Ө.Даваабаатар гээд олныг дурдаж болно.

Монгол бөхийн түүхнээ өөрийн ул мөрийг тодоос тод үлдээсэн, нэгэн үеийн Монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа, Монгол түмний хайртай бөх А.Сүхбатын барилдааны амжилтыг он оноор нь тоймлон өгүүлвэл:
1992 он, АХ-ын 71 жил: а/а Ж.Ганзоригоор 3 давж у/н Д.Мөнх-Эрдэнэд өвдөг шороодов.

1993 он, АХ-ын 72 жил: у/н Д.Сэрээтэрээр 3, ц/а П.Ганбаяраар 4, у/з Д.Баяраагаар 5, у/н Ш.Батхуягаар 6 давж Монгол улсын “Өсөх идэр НАЧИН” цол хүртэв. Харин зааны даваанд у/з Д.Мөнх-Эрдэнэд өвдөглөв.
1994 он, АХ-ын 73 жил: з/б Д.Сэржбүдээ, у/н Б.Баянбаатар нараар 3,4 давж, у/н Ц.Цэрэнпунцагт өвдөг шороодов.

1995 он, АХ-ын 74 жил: з/б Д.Намдагаар 3 давж, у/н М.Жамьянпүрэвт өвдөглөв.
1996 он, АХ-ын 75 жил: Барилдаагүй

1997 он, АХ-ын 76 жил: а/а Д.Пүрэвсүрэн, у/н М.Жамьянпүрэв, у/з Б.Гантогтох, у/з Г.Өсөхбаяр, у/ав О.Балжинням нараар /3-7/ давж ЗААН цолонд хүрэв. Наймын даваанд у/а Д.Мөнх-Эрдэнэд өвдөглөв.
1998 он, АХ-ын 77 жил: у/н Д.Лхагва-Очир, а/а Э.Батбаатар, у/н Ч.Батзориг, шинэ начин Б.Ганбат нараар /3-6/ давж, у/з Ц.Цэрэнпунцагт өвдөг шороодов.
1999 он, АХ-ын 78 жил: у/н Ж.Даваажав, а/а Г.Ганхуяг, у/н Ч.Батзориг /3-5/ нараар давж, у/з Д.Сумъяабазарт өвдөглөв.

2000 он, АХ-ын 79 жил: а/а Д.Болд, а/а Д.Азжаргал, у/н Ч.Батзориг, шинэ начин Ц.Сумъяабээс, у/з Сумъяабазар, Г.Өсөхбаяр, Б.Гантогтох /3-9/ нараар 9 даван түрүүлж, АРСЛАН цолонд хүрэв. Ийнхүү “Шилдэг 6 заан”-аасаа 3-ыг нь дараалуулан өвдөглуулж, мөн тэднээсээ түрүүлэн арслан цолонд хүрсэн түүхтэй.
2001 он, АХ-ын 80 жил: у/н Д.Жавзанжамьян, у/н Д.Моломжамц, шинэ начин Ш.Зоригт, Г.Ганхуяг, шинэ заан О.Одгэрэл, у/з Г.Өсөхбаяр, дар/а Б.Бат-Эрдэнэ /4-10/ нараар 10 даван түрүүлж, Монгол улсын АВАРГА цолонд хүрлээ.
2002 он, АХ-ын 81 жил: ц/з Г.Чулуундаваа, а/н Д.Баасандорж, у/з Д.Хишигдорж, шинэ начин Д.Пэрэнлэйдорж, у/з Д.Бумбаяр /3-7/ нараар давж, у/з Б.Гантогтоход өвдөглөв. “Хуйрнин шуугигч” чимэг нэмэв.
2003 он, АХ-ын 82 жил: у/н Б.Пүрэв, а/н Т.Санчир, у/н Ц.Цэрэнхүү, шинэ начин Г.Олзгэрэл, шинэ харцага Э.Батбаатар /3-7/ нараар 7 давж у/а Г.Өсөхбаяртай удтал барилдаад өвдөглөв.

2004 он, АХ-ын 83 жил: а/з Р.Батсайхан, шинэ начин Ж.Алтансүх, шинэ харцага Л.Пүрэвжав, у/г Ц.Цэрэнпунцаг, у/ав Г.Өсөхбаяр /5-9/ нараар 9 даван түрүүлж Улсын ДАЛАЙ АВАРГА цолонд хүрэв.
2005 он, АХ-ын 84 жил: а/а Р.Дамдин, шинэ начин Б.Насандэлгэр нараар 5,6 давж, у/х Ц.Мягмарсүрэнд өвдөг шороодлоо.
2006 он, АХ-ын 85, Их Монгол улс байгуулсны 800 жил: у/х Ч.Чулуунбаатар, шинэ начин Б.Сэр-Од нараар 5,6 давж өөрийн шавь у/н Д.Амгаланбаатарт өвдөг шороодлоо.
Энэхүү түүхт ойн жил аварга маань бөхийн барилдаанаа орхиж зодог тайлсан билээ. Аваргын эл шийдвэрт одоог хүртэл олон хүн харамсаж, бас гайхсаар… Гэхдээ аварга маань тайлбарыг өгсөөн…
/жич: Бөхчүүдийг тухайн үед байсан цолоор нь бичлээ/

Ийнхүү Монгол бөхийн түүхнээ тодрон гарсан уран барилдаант, хүчит аваргын бөхийн амжилтыг товчлон тоймлолоо.
Далай аваргын 10 даван түрүүлсэн амжилтыг харгалзан 2007 оны баяр наадмын босгон дээр МУ-ын ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлигаа буулгаж Монгол улсын “ДАЯН АВАРГА” цолыг хүртээсэн билээ.
Эдүгээ даян аварга маань бизнесийн ертөнцөд хөл тавьж амжилттай ажиллаж байна.
Гэвч бөхийн замналаа орхисонгүй ээ. Бөхийн “Олимп” сургууль, “Олимп” дэвжээг байгууллаа. Ирээдүйн бөхийн аварга, олимп, тив, дэлхийн аваргуудыг бэлтгэхээр зорьж яваа нь энэ ээ. Сайхан үйл шүү… Ерөөл бат оршиг.


URL:

Сэтгэгдэл бичих