Н.Энхбаяр гэрийнхэнтэйгээ золгож чадаагүй
Хоригдож буй МАХН-ын дарга экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай золгохоор гэр бүлийнхэн нь шинийн нэгэнд очсон ч бүх нийтийн баяр өдөр, амралтын өдөр гээд уулзуулалгүй буцаасан гэнэ. Харин Н.Энхбаярын ар гэрийнхэнийг өнөө өглөө уулзуулсан бөгөөд “Шудрага ёс” эвслийн гишүүд золгож дуусаад МАХН-ын дарга Н.Энхбаяртай очиж золгохоор явна гэдгээ мэдэгдээд байсан. Дөнгөж саяхан МАХН-ын гүйцэтгэх товчооны 10 гаруй гишүүн экс Ерөнхийлөгчтэй уулзаж золгосон байна. МАХН-ынгүйцэтгэх товчоонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн дэд Э.Эрдэнэжамъяан болон бусад хүмүүс багтдаг бөгөөд тэд бөөндөө очсон гэнэ.
Уулзалт цаг гаран үргэлжилсэн бөгөөд уулзалтын талаар эх сурвалж: “Дарга амьсгаадаад олигтой ярьж чадахгүй байсан. Өнөөдрийн байдлаар бие хамгаалагчтайгаа өрөөндөө ганцаараа хоригдож байгаа. Өрөө нь их хүйтэн” хэмээн ярьж байна.
URL: