МОНГОЛЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ДҮР ТӨРХ

big_nan-hewlel-medeelelЛОНДОН. /Би-Би-Си/. Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь хувийн болон кабелийн сувгуудтай өрсөлдөж байна. Монголд нийт 300 гаруй хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байдаг.
Ерөнхийдөө, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь чөлөөтэй боловч заримдаа эрх мэдэлтнүүдийн шүүмжлэлд өртдөг.
Малчид зөвхөн олон нийтийн радиогоос л мэдээллээ авдаг байсан үе ард хоцорч, сансрын телевиз хэрэглэх нь ихэсчээ.
Өдөр тутмынхаас эхлүүлээд маш олон сонин сэтгүүл байдаг ч дүрэм, хэл найруулга, хэвлэлт, хэвлэгдэх тоо хангалттай түвшинд байдаггүй. Төрийн өмчийн олон сонин хувьчлагдаж, зарим нь улс төрийн намуудын захиалгаар хэвлэн нийтэлдэг болжээ.
Улаанбаатарын FM 103.1 долгион нь “Би-Би-Си”-ийн “Дэлхий мэдээ”-г барьдаг байна. 2012 оны байдлаар Монголд 636 мянган интернет хэрэглэгч байсан ба цахим хуудаст хандалтын ямар ч хязгаар байдаггүй.
Г. Доржханд

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих