АСАШЁОРЮҮГ ЗАЛИЛАГЧ ЯЛ ШИЙТГҮҮЛЭВ

big_asa_linkТОКИО. /Йомиүри/. Сумогийн их аварга Асашёорюүгаас 100 сая иенийг залилан авсан Японы иргэн, 78 настай бизнесмэнд таван жил зургаан сар хорих ял шийтгэжээ.
Такэо Кикүчи нь Такахарү Күмадатай эвсэн 2009 онд Дагвадоржоос 100 сая иен зээлсэн ажээ.

Тэд гадаадад хадгалуулсан алтан гулдмайн төлбөрөө төлөхийн тулд мөнгө хэрэгтэй болсон гээд алтаа бэлэн мөнгө болгосныхоо дараа Монголд хөрөнгө оруулна гэж их аваргаас мөнгө авсан гэж Токиогийн тойргийн шүүх мэдэгдсэн ажээ.
Л.Урангуа

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих