Монгол экспортоо зогсоосон нь Хятадад сөргөөр нөлөөлж байна
БЭЭЖИН. /СИНЬХУА/. Хятад улсад коксжсон нүүрс голлон экспортлогч Монгол Улсын “Эрдэнэс-Тавантолгой” компани нэгдүгээр сарын 11-ээс эхлэн санхүүгийн хүндрэл, нүүрсний үнээс шалтгаалж, экспортоо зогсоосон нь Хятадын коксжих нүүрсний зах зээлд томоохон нөлөө үзүүлж болзошгүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн онд Хятад улс Монголоос нийт 16 сая 800 мянган тонн коксжих нүүрс импортоор авсан нь тус орны коксжих нүүрсний нийт импортын 30 гаруй хувийг эзэлжээ. Иймд хамгийн том импортлогч орон нүүрсний экспортоо зогсоосон нь дотоодын зах зээлийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн нөөц огцом буурч, хомсдол үүссэнээс үнэ нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Монгол Улс коксжих нүүрсний экспортоо зогсоох гол шалтгаан нь “Эрдэнэс-Тавантолгой” компаний гүйцэтгэх захирал Я.Батсуурийн мэдэгдсэнээр, нэгдүгээрт, тус компани санхүүгийн хүндрэлд орж, хадгалалтын зардлаа төлөх боломжгүй болсон, хоёрдугаарт Хятадын “Чайналко” компанитай хийсэн гэрээгээр коксжих нүүрсний экспортын гэрээний үнийг 53 доллароор тогтсонтой холбоотой юм. Одоогийн байдлаар тус компанийн коксжих нүүрсний зөвхөн хил хүртэлх өөрийн үнэ 61 доллар болж нийлүүлэх боломжгүй болсон. Иймд Монгол Улсын Засгийн газраас энэ байдалд дүгнэлт хийж гэрээнд өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ.
Ж.Ариунболд
montsame
URL: