РИО ТИНТОГ ШИРҮҮХЭН ХЭЛЭЛЦЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
МЕЛЬБУРН. /РОЙТЕРС/. Рио Тинто энэ долоо хоногт Монголын Засгийн газрын ширүүхэн хэлэлцээтэй тулгарах гэж байна. Төсвийн алдагдлыг нөхөх болон 6,2 тэрбум долларын өртөгтэй Оюутолгойгоос Засгийн газарт ногдох хувийг өсгөх талаар хэлэлцэх юм.
Рио Тинто Монголын Засгийн газарт ногдох хувийг өсгөх нь юу л бол.
Гэхдээ жилд 425 мянган тонн зэс, 460 мянган унц алт боловсруулах чадалтай төслийг хэрэгжүүлэхийн тулд Рио Тинто дэд бүтэц зэрэг салбарт хөрөнгө оруулж магадгүй гэж зарим шинжээч үзэж байна.
Монголын Засгийн газар гэрээнд зааснаас гадна орж ирсэн орлого, тухайлбал, нийт орлогын таван хувьтай тэнцэх хэмжээний ашгийн нөхөн төлбөр нэхэмжилж магадгүй.
Л.Урангуа
URL: