“МОНГОЛЫН БААТРУУД” ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

big_8435929986_833844da01_zОлон улсын цасан баримлын аварга шалгаруулах 23 дугаар наадам /International Snow Sculpture Championships/ АНУ-ын Колорадо муж улсын Брекенриж хотод болж 14 улсын баг оролцов.
Тэмцээний тэргүүн байранд 13 дугаар зууны үеийн морьт баатруудыг харуулсан “Монгол баатрууд” бүтээл шалгарсан байна.
Таван өдрийн турш буюу 65 цаг зарцуулан урласан, Монголын багийн тэргүүн шагналт бүтээл нь үзэгчдийн нэрэмжит шагналыг бас хүртжээ.
“Монголын өргөн талаар хөндлөн гулд давхих эрч хүчийг үзэгчдэд мэдрүүлж чадсан.

Бүтээлийн нарийн ажиллагаа орсныг харуулсан деталиуд нь анхаарал татлаа. Мөн хүрэл болон гантиг өнгө оруулсан нь яахын аргагүй уран баримлын шинжийг илтгэж байна” гэж тэмцээнийг зохион байгуулагч, шүүгч Женн Крам хэлсэн байна.
Л.Урангуа

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих