Хэд хэдэн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Шарга инержи ХХК, Гобиконсолидетед ХХК, Батумайнинг Монгол ХХК, Эм Жи Эл ресурс ХХКТи Жи Вай ХХК, Эн Би Эм Юу ХХК-иудын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1.2-д заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн аж. Тиймээс АМГ-аас энэ тухай мэдэгдлийг дээрхи компаниуд руу илгээсэн ч буцаж ирсэн аж.
Мөн Монменежмент ХХК 12511Х тусгай зөвшөөрлийн талбайдаа 2011 онд хайгуулын ажил гүйцэтгэж, зарцуулсан зардлын хэмжээгээ Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д зааснаар санхүүгийн тайлан тэнцэлдээ тусгаж төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулаагүй аж. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4–д зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар мэдэгдэл шуудангаар илгээсэн ч мөн мэдэгдэл буцаж ирсэн байна.
URL: