Орос Хойд Солонгосыг зэмлэн буруушаав

55gff545gf546gf65Оросын интерфакс Оросын гадаад харилцааны яамны холбогдох хүмүүсийн байр сууриас иш татаж тэмдэглэснээр, Хойд Солонгос 12-ны өдөр гурав дахь цөмийн туршилт хийснийг Хойд Солонгосын төв цахилгаан мэдээлэх агентлаг мэдээлсний дараа Оросын тал Солонгосын энэхүү ажиллагааг буруушааж байгаагаа илэрхийлж, энэ туршилт нь урьд нь баллистик пуужин хөөргөсөнтэй адилаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолоос зөрчиж, улмаар будлиантай болж байгаа Солонгосын хойгийн байдлыг хурцдуулсан гэжээ.

Оросын гадаад харилцааны яамны сүүлийн үед мэдээлсэн мэдээнээс үзвэл, Оросын гадаад харилцааны дэд сайд Игор Моргулов Солонгосын асуудлаарх холбогдох орны төлөөлөгчтэй холбоо барьж, өнөөгийн байдлаар санал бодлоо солилцов.

Оросын хэвлэлийнхэн Оросын цөмийн мэргэжилтний хэлсэн үгнээс иш татаж тэмдэглэхдээ, Солонгосын тал олон орны эсэргүүцлийг үл хайхран зориуд цөмийн туршилт хийж байгаа нь дэлхийн энх тайван ба аюулгүй байдалд заналхийлэл болж байна гэжээ.

\Урьхан\


URL:

Сэтгэгдэл бичих