С.Зоригийн хэргээр хоёр хүн баривчиллаа

d72caa2c5ae7ab7fbigӨчигдөр шөнө С.Зоригийн хэргээр АНУ-ын тусгай албаныхан хоёр хүн баривчиллаа

Ардчиллын алтан хараацай С.Зориг агсан бусдын гарт амиа алдаад 14 жил болж байгаа ч өнөөг хүртэл энэ хэрэг илрээгүй илрэх нь битгийн хэл бүр нам жим болсон. Ганцхан түүний түүний хөнөөгдсөн өдөр буюу аравдугаар сарын 2-нд л түүнийг дурсаж, энэ хэргийн талаар эргэн санадаг.

Энэ хугацаанд хэрэг илрүүлсэнгүй хэмээн хэдэн албан тушаалтныг халж, Д.Энхбат гэж хүнийг хилийн чанадаас баривчилсан ч харамсалтай өөд болсон. Харин үүнээс өөр хийсэн ажилгүй байсан хууль хяналтыхан АНУ-д хоёр хүн баривчилсаныг дөнгөж сая мэдээллээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар Монголын цагаар битүүнээс шинийн нэгэн шилжих шөнө АНУ-ын тусгай хүчнийхэн Монголын иргэн Ч, Х гэх хүмүүсийг баривчилжээ. Монголын хууль хяналтынхан эдгээр хүмүүсийг Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор эрэн сурвалжилж байсан бөгөөд баривчлах үеэр АНУ-ын тусгай хүчний бүрэн зэвсэглэсэн таван цагдаа гэрт нь дайрч, тэднийг саатуулсан байна.

Харин гэрийнх гадаа тусгай хүчий 20 гаруй цагдаа, 10 гаруй машин байснаас гадна тэдгээр иргэдийг цахилгаан бороохойгоор бороохойдож, ухаан алдуулан саатуулсан талаар ч дурдлаа.

Ч, Х гэх монгол иргэд нь эх сурвалжийн хэлж байгаагаар нэг нь 13 жил, нөгөөх нь 14 жил АНУ-д амьдарсан бөгөөд нэг нь барилгын ажил хийдэг. Нөгөө нь гал зууханд ажилладаг байжээ. Тэдний ойр дотны хүмүүс чухам ямар учраас ингэж баривчилсан талаар АНУ-ын хууль хяналтынханаас лавлахад “Монголын Засгийн газрын хүсэлтээр баривчилсан, Зориг гэх хүний аллагатай холбоотой гэсэн.

Хэрэв батлан даалтанд гаргахыг хүсч байгаа бол сая доллар төл” гэжээ.  АН-ынхан Засгийн эрхэнд гарсаныхаа дараах нь С.Зоригийн хэрэг илрэх ёстой гэж мэдэгдэж байсан. Түүнчлэн Ерөнхийлөгч ч энэ талаар анхаарч ажиллахаа амалж байсан. Тэгэхээр тэд ямар ч байсан хөдлөөд эхэлжээ. С.Зоригийн хэрэг удахгүй илрэнэ гэх найдлагыг төрүүлж эхэллээ.

Эх сурвалж: news.mn

Мэдээний линк: http://society.time.mn/content/24916.shtml


URL:

Сэтгэгдэл бичих