Хойд Солонгос цөмийн туршилт хийснийг нотлов

56hgfds240777277БНСУ-ын Ерөнхийлөгчийн гадаад харилцааны аюулгүй байдлын ахлах нарийн бичгийн дарга Чүн Юүнг-воо 12-ы өдөр БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордон буюу Чонхуадэ-Хөх ордонд Засгийн газрын мэдэгдэл нийтэлж, Хойд Солонгос гурав дахь удаагаа хүчээр цөмийн туршилт хийснийг албан ёсоор нотолжээ.

Чүн Юүнг-воо хэлэхдээ, Хойд Солонгос пуужин хөөргөсний дараа бас хүчээр цөмийн туршилт хийсэн явдал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1874-р, 2087-р тогтоолыг илээр зөрчив. Хойд Солонгосын цөмийн туршилт нь Солонгосын хойг болон зүүн хойд Азийн энх тайван аюулгүйн байдалд заналхийлэл учруулж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй нүүр тулан өрсөлдөж байгаа хэрэг юм гэжээ.
Өнөө БНСУ-ын цэрэг арми сэрэмжийн зэрэглэлээ өндөржүүлэв.

12-ы үдээс хойно, БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Пак Кын-хэ мэдэгдэл нийтэлж, Хойд Солонгос гуравдугаар удаагаа цөмийн туршилт хийснийг хатуу зэмлэв. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мун-бак мөн өдрийн үдээс хойно Пак Кын-хэтэй хэлэлцээ хийж үүнийг аргацаах арга хэмжээний тухай хэлэлцсэн байна.

\Навч орчуулав\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих