ЦЕГ-аас анхааруулж байна

65ih5hjuЦагдаагийн байгууллагаас сар шинийн баярыг тохиолдуулан иргэд та бүхэнд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Сар шинийн баярын өдрүүдэд  архи, согтууруулах ундааны худалдаа, борлуулалт нэмэгдэж байгааг далимдуулан эрүүл ахуйн шаардлага хангаагүй, стандартын бус, хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах, худалдаалах хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллага анхааран ажиллаж байна.

Иргэд! Та бүхэн  архи, согтууруулах ундаа болон хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх тухай шинжилгээний бичиг, дүгнэлт үзэж худалдаа хийх.

  • Эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангаагүй  хуурамч хямд архинд татварын /акция/ тэмдэгийг хуурамчаар нааж хүн ам олноор төвлөрсөн захуудад /Нарантуул, Хархорин, Баянзүрх гэх мэт/  архи зарах тухай зарлал мэдээллийг нууцаар тарааж  нийслэл хотын захын дүүрэгт байрлах агуулах, сав, контейнараас шөнө оройн цагаар  борлуулж их хэмжээгээр ачиж хөдөө, орон нутагт аваачин зарж худалдаалах хэрэг гарч байсныг анхаарах,
  • Сар шинийн баяр ойртоход болон баярын өдрүүдэд орон байр,автомашинаас эд зүйлээ алдах, халаасны хулгайн гэмт хэрэг гарах нь нэмэгдэх хандлагатай байдгийг анхаарч өмч, хөрөнгөндөө тавих хяналтаа сайжруулж, ялангуяа хөдөө орон нутгийн иргэд нийслэлийн томоохон худалдааны зах, автобусны буудал, дэлгүүрээр явахдаа халаасны хулгайн болон залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
  • Мал хулгайлах гэмт хэрэг хөдөө орон нутагт өсөх төлөвтэй байгааг анхаарч малыг байнгын хариулга, маллагаатай байлгах,
  • Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлээс болон орон нутгаас гарч явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг тул автомашиныхаа  бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах,
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах,
  • Замын хөдөлгөөнд соёлтой оролцон бусдад хүндэтгэлтэй хандаж, цагдаагийн алба хаагчаас тавьж байгаа хууль ёсны шаардлага биелүүлэх,
  • Галын аюулаас урьдчилан сэргийлж  цахилгаан хэрэгсэл, шугамын бүрэн бүтэн байдлыг ханган, гал алдахаас сэргийлэхийг зөвлөж, сэрэмжлүүлж байна.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих