120 дугаар сургууль ашиглалтад орлоо

120sУлаанбаатар хотын Баянзүрх дүүргийн алслагдсан 28-р хороо болох Хужирбулангийн 120 дугаар сургуулийн нээлт хоёрдугаар сарын 4-нд болжээ. Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл” 1999 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотноо нийт 55 сургуулийн барилгыг барьж байгуулаад байна. Тус сургуулийн нээлтийн ажиллагаанд Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү болон албаны хүмүүс оролцжээ. Тус сургууль энэ долоо хоногоос 400 хүүхэдтэй нэг ээлжээр хичээллэж эхлээд байна.

Ч.БОЛ

URL:

Сэтгэгдэл бичих