СИРИЙН НИЙСЛЭЛД ШИРҮҮН МӨРГӨЛДӨӨН БОЛЖ БАЙНА

big_free-syrian-middlewwrwЛОНДОН./Би-Би-Си/. Сирийн нийслэл Дамаск хотод Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд ширүүн мөргөлдөөн болж байна.
Дамаскийн тойрог замын гол уулзвар болон Жобар дүүрэгт мөргөлдөөн илүү ширүүн өрнөжээ. Гэвч уг тулалдаанд аль тал нь давуу байгаа нь одоогоор тодорхой бус байна.
Өмнө нь мэдээлснээр, Пальмир хотын төвд дэлбэрэлт болсны улмаас 19 хүн амь үрэгдсэн байна.
Сирийн сөрөг хүчний эвслийн гол удирдагч Моаз аль-Хабиб өнгөрсөн ням гарагт хэлэлцээ хийж хоригдол эмэгтэйчүүдийг сулалбал хэлэлцээ хийх санал тавьсныг Засгийн газар хүлээж аваагүйгээс үүдэн Дамаск, Пальмирт ширүүн тулалдаан болсон байж болзошгүй юм.
НҮБ, АНУ, Арабын улсуудын холбооны дэмжлэгтэйгээр энхийн хэлэлцээ хийх саналыг хүлээж аваагүй нь Хабибын гайхашралыг төрүүлсэн аж.
Хэлэлцээ хийх саналыг Асадын Засгийн газар аль хэдийнээс үл ойшоож байгаа билээ.
“Эмэгтэйчүүд ирэх ням гараг гэхэд бүгд суллагдах ёстой. Хэрэв нэг л эмэгтэйг шоронд үлдээвэл эрх баригч дэглэмийг шаардлага хүлээж аваагүй гэж үзэх болно” гэж тэрбээр “Би-Би-Си”-гийн араб хэлний сувгаар мэдэгджээ.
Асадын Засгийн газар, босогчдын бүлэглэлийн хооронд 22 сар үргэлжилж буй мөргөлдөөнд 60 мянга гаруй хүн амь үрэгдээд байна.
Зөрчил мөргөлдөөн энэ янзаар үргэлжилбэл тус бүс нутгийн байдал тогтворгүй болно гэж НҮБ мэдэгдэв.
600 мянга гаруй сиричүүд хүчирхийллээс дайжиж, хөрш улсууд руу дүрвээд байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн агентлаг мэдэгдлээ.
Г. Доржханд

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих