БАНГЛАДЕШТ 100 ХҮНТЭЙ УСАН ОНГОЦ ХӨМӨРЧЭЭ

Ferry-with-aboa10544Бангладешийн нийслэл Дакагаас урагш 27 км зайтай орших Муншинганж дүүргийн голд 100 зорчигчтой усан онгоц хөмөрсөн байна.
Усан онгоц элс ачсан завьтай мөргөлдөн хөмөрсөн гэж цагдаагийн ажилтан мэдээлсэн юм. Одоогоор 50 хүнийг авраад байгаа ба хүн амь үрэгдсэн эсэх талаар мэдээлээгүй байна.
Гал сөнөөх багийн тусгай багаас авахуулаад загасчид хүртэл сураггүй алга бологсдыг хайсаар байна.
Усан онгоц осолдсоны дараа зарим зорчигч эрэгрүү сэлж гарч ирж байсан бол зарим нь ор сураггүй алга болоод байгаа юм.
Бангладеш улс 250 орчим сүлжилдсэн голтой ба тус улсад усан онгоц завьтай мөргөлдсөн осол элбэг гардаг. Түүнчлэн усан онгоц нь тээврийн гол хэрэгсэл төдийгүй зорчигчдыг даац хэтрүүлэн тээвэрлэдэг ажээ.
Л.Урангуа


URL:

Сэтгэгдэл бичих