АНУ-Д ОЛОН ЗУУН НИСЛЭГ СААТАВ
Өнөөдөр АНУ-ын зүүн хойд нутгийг энэ өвлийн хамгийн том “Немо” шуурга дайрсны улмаас Нью-Йорк, Чикаго, Бостоны нисэх буудлууд олон зуун нислэгээ зогсоогоод байна.
Түүнчлэн нью-йоркчууд хэдэн өдөр гэрээсээ гарч чадахгүй байдалд орж болзошгүй учир хоол хүнс, ундны ус, гар чийдэн зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсээ базаагаад байгаа ажээ.
Нью-Энгланд, Нью-Йорк хотод 10-20 см зузаан цас мөс тогтож, Нью-Энгландын зарим хэсэг 60 см зузаан цасанд дарагдах төлөвтэй байна гэж ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулав.
Шуурганы үеэр үзэгдэх орчин маш бага байх ба салхины хурд цагт 100 км хүрнэ гэж таамаглаж байгаа ажээ.
Ийм цасан шуурга 1978 онд Бостон, Нью-Энгландыг дайрч байсан аж.
Л.Урангуа
URL: