Ц.Нямдорж Солонгост шинэлнэ

nymsХууль зүйн экс сайд Ц.Нямдорж Солонгост шинэлэх гэнэ. Тэрээр энэ сарын 18 хүртэл УИХ-ын даргаас чөлөө авч Солонгос руу явсан байна. Мөнгөтэй нэг нь гадаадад шинэлдэг гэдэг. Энэ жишгийг Ц.Нямдорж гишүүн дагаж байгаа бололтой.

 

Эсвэл олны хөл хөдөлгөөнөөс зайдуу амарч байгаа юм болов уу. Тэрээр сүүлийн үед МИАТ-ийн хэргээс болж бухимдалтай байгаа. Зам тээврийн сайд А.Гансүхтэй хэвлэлээр хэрэлдсэн. Иймд хэл амнаас зайлсхийж гадаадад дүрэвсэн ч байж магадгүй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих