Улсаас 17 тэрбумыг завшсан дарга нарыг шалгаж байна
Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, Улсын төсөв, орлого хяналтын газрын судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат болон татварын байцаагч О.Бямбасүрэн нарыг их хэмжээний авлига авч, улсын хөрөнгөөс 17 тэрбум төгрөг шамшигдуулсан хэрэгт буруутган АТГ-т шалгаж эхэллээ.
Авлигын хэрэгт татагдаад буй Ч.Гансүх болон түүний хамсаатнууд төрөөс халаасалсан их хэмжээний мөнгөө бусдын дансанд хадгалдаг байсныг албаныхан илрүүлсэн байна. Тэд аж ахуйн нэгж, хувь хүнийг татвараас хөнгөлснийхөө хариуд авлига авдаг байжээ. Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий хэд хэдэн хүний дансыг шалгахаар болсон байна.
Эх сурвалж:
URL: