Ерөнхий сайдын хүн
Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Даваацэрэнг ийнхүүторгох болсон гэнэ. Учир нь түүнийг мөн л Ерөнхий сайдын хүн гэгддэг Төрийн өмчийн хорооны дарга болоод удаагүй байгаа Д.Цогтбаатар томилсныг бүгд мэднэ.
Ц.Даваацэрэнг “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоос өмнөУИХ-ын гишүүн асан Д.Зоригтыг энэ суудалд суух нь гэсэн мэдээлэл гарч байсан. Гэсэн ч болж буй үйл явцаас харахад Ерөнхий сайд бодлоо өөрчилсөн бололтой.
“Эрдэнэт” хэмээх их айлыг толгойлохоор болсон Ц.Даваацэрэн нь Бор-Өндөрийн уурхайгаас ажлын гараагаа засварчнаар эхэлж байсан нэгэн аж. Улмаар механик, цехийн дарга, орлогч дарга болтлоо дэвшиж байжээ. Үүнийхээ дараа Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж хүмүүсийн нүдэнд өртөх болсон гэнэ. Тэрбээр Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллах хугацаандаа тус үйлдвэрийг алдагдлаас гаргаж байсан туршлагатай нэгэн аж. Ажиллах хугацаандаа гурван ч уурхайг алдагдлаас гаргаж, хэр чадварлаг менежер гэдгээ нотолж байсан юм байх. Үүнийхээ дараа тэрбээр Улаанбаатарт суурьшиж, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт ажиллах болсон . Энэ бүхнийг нь харгалзаж үзсэн үү. Ц.Даваацэрэн гэгч энэ эрхэм “Эрдэнэт” хэмээх их айлын ирэх дөрвөн жилийн хэтийг зурахад ойрхон байгаа юм. Хэдийгээр одоохондоо үүрэг гүйцэтгэгч гэгдэж байгаа ч түүнийг энэ суудалд жинхэлнэ гэсэн бодолтой хүн цөөнгүй байгаа аж.
Ямартай ч түүнийг “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлаар жинхэлнэ гэдэгт итгэлтэй хүн олон байгаагийн хэрээр дургүйцэх хүн олон байгаа аж. “Ерөнхий сайдын хүн” хэмээн голчилж эхэлснээс нь харахад шүүдээ.
Р.САРАНГОО

URL: http://www.fact.mn/93202.html