ХЯТАДАД ЦАЛИНГИЙН ХАМГИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЭМНЭ

big_china_migrant_workers_wait_to_board_trainЛОНДОН./Би-Би-Си/. Баян, ядуугийн хоорондын орлогын зөрүүг арилгахын тулд цалингийн хамгийн доод хэмжээг нэмэх удаан хүлээгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх болсноо Хятад улс зарлав.
Хотод цалингийн хамгийн доод хэмжээ 2015 он гэхэд 40 хувиар нэмсэн байх аж. Үүний тулд нийгмийн хамгааллын сандаа ашиглахаар төрийн өмчийн компаниуд нь орлогынхоо багагүй хувийг Засгийн газартаа төвлөрүүлэхээр болжээ.
Орлогын ялгааг харуулдаг Хятадын Жини коэффициентын босго нийгмийн тогтворгүй үед 0,4 байхаар заагдсан боловч 2012 онд 0,474-өөр өссөн байна.
Гэвч зарим ажиглагч уг төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй бус байна. “Уг төлөвлөгөө нь орлогын хуваарилалтаас илүү орлогын өсөлт дээр илүү жин нэмнэ гэсэн үг. Ингэснээр “дунд ангийнхныг өсгөж, ядуусын тоог бууруулах” л зорилготой болохоос биш Жини коэффициентын “илэрхий тоо”-нд огт нөлөө үзүүлэхгүй гэж Хятадын эдийн засагч Жан Зивей хэлэв.
Г. Доржханд

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих