Гэмтлийн эмнэлгийн дэд захирал Х.Баттөгс хувийн компаниасаа эмнэлгийн хэрэгсэл нийлүүлж байжээ

gemtliinemЭрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж шинээр томилохоор болсон билээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын сонгон шалгаруулалтад дотроо ажилладаг гурван эмч нэр дэвшсэн.

Гэмтлийн эмнэлгийн даргад нэр дэвшигчдийн нэг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Баттөгс эмнэлгийн даргын орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд өчигдөр халаа сэлгээ хийж дотор нь баахан бужигнуулжээ. Уг нь Эрүүл мэндийн сайд С.Удвал шинэ даргыг томилтол түр үүрэг гүйцэтгэгчээр тавьсан байсан бөгөөд нь энэ нь эмнэлгийн бүтцэд халаа сэлгээ, томилгоо хийх эрх зүйн орчингүй юм.

Х.Баттөгс Эмчилгээ эрхэлсэн дэд захирлын хувьд Эм эмнэлгийн худалдан авах тендерийг хариуцдаг. Хачирхалтай нь тендерийн дарга Х.Баттөгс жил болгон ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн хувийн компаниасаа эмнэлгийн хэрэгслэл нийлүүлж иржээ. Тодруулбал, Баттөгс 2009 оны долдугаар сарын 31-ний өдөр 88080416 тоот регситерийн дугаартай “Orthopaedic Implants” эмнэлгийн багаж хэрэгслэл, протез ханган нийлүүлэх хувийн эмийн сан, компани байгуулсан бөгөөд Саппорогийн тойрог Happy Business Center 505 тоот хаяг дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Энэхүү хувийн компанийг байгуулснаар Б.Баттөгс эмч Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийг 2009 оноос өнөөг хүртэл удирдаж өөрийн эмийн сан, компаниар дамжуулан доор дурьдсан мэс засалд ашиглах эмнэлгийн хэрэгслэлийг нийлүүлж байна. Үүнд:

1. Мэс заслын гадна бэхэлгээ
2. Ясны хугарлын спиз, шураг, ясны татлага
3. Тархины мэс заслын имплант
4. Нурууны мэс заслын пластик шураг
б.Тархины яс нөхөх

Ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь авлигаас ангид байх амлалтыг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй байгаа учир Х.Баттөгс эмчийг Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар өгчээ. Эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Баттөгс, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга С.Отгонгэрэлийн гарын хүн бөгөөд энэ хоёр хүн эмнэлгийн тендерээр өөрсдийн хувийн бизнесээ өргөжүүлж баахан тоног төхөөрөмж шахаж байгаа гэдгийг эмнэлгийнхэн ярьж байна.

Өчигдөр гэхэд Гэмтлийн эмнэлэгт дарга албан ёсоор томилогдоогүй байхад халаа сэлгээ томилгоо хийж байгааг Гэмтэл согог үндэсний төвийн дарга С.Отгонгэрэл ажпаасаа буухдаа дотор нь бужигнуулж байна гэх хардлага дуулдаж байна. Ийнхүү Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчиж албан бус байдлаар эмнэлэг дотор томилгоо хийж дураараа аашилжээ.

Б.Саруул

Эх сурвалж:Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих