Эцэг эхээс заяасан нэр мартагдах вий дээ Одод минь ээ
Нэрээ нууцлан олны танил болчихоод одоо уран бүтээл гэхээсээ илүү нэрээрээ шоудах болсон оддын тухай нэрнийх тухай цухас дурдвал:
Дуучин болд түүнд охиныхоо нэрийг өгсөн үү
Энэ нэрийг сонсохоор танд эрэгтэй хүний нэр шиг сонсогдож болох юм. Гэхдээ Ука энэ нэрэндээ үнэхээр хайртай гэнэ. Түүний нэрийг ээж Т.Заманд нь охиноо улам баяр, хөөрөөр дүүрэн явахын ерөөлөөр өгсөн гэдэг.
- Дуучин Нара буюу Нарантуяа. Рок попын хамгийн өвөрмөц нэртэй уг дуучин маань нэгэн ярилцлагадаа “Миний бүтэн нэр надад хөдөөний нэр шиг санагдаад байдаг юм” хэмээжээ.
Нэрээ ч өөрийгөө ч өөрчилсөн Нара буюу Нарантуяа
- Реппер Quiza буюу Батцэнгэл. Түүний бүтэн нэрийг төдийлөн хүн мэддэггүй.
Охин нь аавийгаа гүй за гэдэг
- Дуучин Ану буюу Уранхолбоо. Түүнийг багаас нь гэр бүлийнхэн, найзууд нь Ану гэж дууддаг байжээ. Багын энэ нэр нь түүнийг урлагийн ертөнцөд гарч ирэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.
- Дуучин Марта буюу Нарангэрэл. Тэрээр Мартын 8-ны өдөр төрсөн бөгөөд ойр дотны хүмүүс нь дуудахдаа Марта хэмээн дууддаг гэнэ. Бас л урлагийн ертөнцөд гарч ирэхдээ Марта нэрээрээ олны танил болсон залуу уран бүтээлч юм.
- Хөтлөгч, реппер Бобо буюу Болорхүү. Түүний хөтлөгчийн нэр Жошуа бөгөөд урлагийн нэр нь Бобо. Харин жинхэнэ нэр нь Болорхүү аж. Хүссэн нэрээр нь дуудахад “Айн л…” гэдэг нөхөр.
- Дуучин ВХ буюу Батбаатар. Тэрээр нэрний эхний Б үсэг, дараагийн X буюу нууцлаг, далд гэсэн утгатай үсгийг нийлүүлж урлагийн нэрээ олж авсан. Харин бүтэн нэрээр нь дуучны ээж л дууддаг гэнэ лээ.
- Хөтлөгч, реппер В.А.Т буюу Батболд. Эхнийхээ “БАТ” гэсэн хэсгийг гадаад үсгээр нь буюу В.А.Т гэж урлагийн нэрээ өгсөн гэх юм билээ.
- Флаш хамтлагийн дуучин Бэбэ буюу Билгүүн-Од. Нэг хэсэг Монголын залуучуудыг байлдан дагуулж байсан Флаш хамтлагийн гишүүдийн Баба, Бобо, Бэбэ гэх нэр моданд орсон. Харин энэ нэрсийн эхлэлийг Флаш хамтлаг анх гарган иржээ.
- Киви хамтлагийн дуучин Агий буюу Алтанцэцэг.
Түүнийг найзууд нь Агий хэмээн дууддаг бөгөөд анх хамтлагт орохдоо Агий нэрээрээ олонд танигдсан. Алтаа гэж дуудвал өөр Алтаа бас байгаа шүү дээ.
- Дуучин Астро буюу Алтайхүү Поп дуу дуулж гарч ирсэн тэрээр одоо бол суралцаж байгаа гэнэ
- “Гурван охин” хамтлагийн дуучин Соло буюу Солонго. Анх “3 охин” хамтлагийнхан өөрсдийн нэрээр дуулж эхлэхэд төдийлөн амжилтанд хүрээгүйдээ “дахин” төрөхдөө хамтлагин гурвал нэрээ товчилж, хагас бүтэн нүцгэлснээр амжилтанд хүрч эхэлжээ.
- Хаазаа буюу Хангэрэл. Сүүлийн үед ижил дугаартай автомашин унаж явсан, бас яггүй заргач гэгдээд байгаа Хангэрэлийг хүмүүс Номин талстын Хаазаа гэдгээр нь л таньдаг болсон. Харин Хангэрэл хэмээх аялгуулаг нэрээр нь эхнэр нь л энхрийлдэг гэнэ.
Нэрээ богиносгож дуудах нь хүн бүхэнд байдаг ч нэрэндээ дургүй Монгол оддын цуваа үргэлжилсээр байх уу.
URL: