Сү.Батболд, Ц.Нямдоржийн эзгүйд…
Ардын намынхан өчигдөр завгүй өнжлөө. УИХ дахь бүлгийн гишүүд болон намын удирдлагууд нийлсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр Тусгаар тогтнолын ордондоо хуралджээ. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярилцсан гэнэ. Хачирхалтай нь намын экс дарга Сү.Батболд болон Ц.Нямдорж нар эзгүй байв. Тэд гадаадад яваа юм байна. Сү.Батболд Португали, Ц.Нямдорж Солонгост байгаа аж. Экс дарга нь нөгөөдөр ирэх бол Хууль зүйн экс сайд Ц.Нямдорж Солонгост шинэлэх сурагтай. Тэрээр энэ сарын 18 хүртэл УИХ-ын даргаас чөлөө авсан байна. Тэд хувийн ажлаар явцгаажээ. Нэгэн үе намын шийдвэрт нөлөө бүхий оролцдог байсан хоёр эрхмийн эзгүйд МАН-ынхан дарга, цэрэггүй нийлж хуралдсан нь улс төрийн хүрээнийхний дунд хардлага төрүүлж байна.
Өргөтсөн хурлаар хэлэлцсэн сэдэв нь ч халуухан. Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэхээ ярилцсан нь тус нам доторх бүлэг фракцуудын зөрчил хурцадсаных биз. Сонгуулийн өмнө ийм дүр зураг МАН-аас ажиглагддаг. Гэхдээ Ардчилсан намынхан сонгуулийн бэлтгэлээ өнгөрсөн оноос базааж сурталчилгаагаа аль хэдийнэ эхэлчихсэн. Тэгтэл одоог хүртэл таг чиг байсан Ардын намынхан өчигдрөөс л Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярьж эхлэв.
Тус намын дарга нар өнгөрсөн сард Солонгост очиж хуралдсан гэх. Энэ удаад экс удирдлагаа гадаад яваад эзгүй хойгуур нь эх орондоо хуралдав. Тэгэхээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхэм Сү.Батболд, Ц.Нямдоржийн талын хүн биш бололтой.
Зууны мэдээ
URL: