Д.Ганхуяг сайдад ил захидал илгээжээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Уул уурхайн сайд Д.Ганхуягт хаягласан ил захидал бичжээ.
Ил захидалд “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтад зарцуулсан бонд, урьдчилгаа төлбөр, урьдчилгааны өр зэрэг өр төлбөрийн дүнг “Оюутолгой” ХХК-иас нарийвчлан гаргуулж өгөхийг хүсчээ.
Түүнчлэн “Туркойз Хилл” компанийн 2012 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаас харахад “Оюутолгой” төсөлд 5.6 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн гэж тусгажээ. Иймд “Туркойз Хилл” компанийн “Оюутолгой” ХХК-д оруулсан бүх санхүүжилтын нэгтгэсэн жагсаалтыг олон нийтэд ил болгоно уу” гэсэн тов тодорхой саналыг ч оруулсан байна.
URL: