Ерөнхий сайд аа, төрийн түшмэлүүд гадаадын компанийн зардлаар машин авахуулж, Бээжинд аялж байна

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, “Зүүний хүчний холбоо”-ны идэвхтэй гишүүн Хятадын хөрөнгө оруулалттай нэгэн томоохон компаниас жийп машин бэлгэнд авсан нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа.
Энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байтал аймгийн Засаг дарга Ц.Жанлав бүх сумынхаа Засаг дарга нарыг дагуулан мөн тус компанийн зардлаар Бээжинд аялахаар бэлтгэлээ базааж байна. Төрийн албан хаагчид хувийн, тэр дотроо гадаадын Хөрөнгө оруулалттай компанийн зардлаар өндөр үнэтэй бэлэг сэлт авахуулж, аялал зугаалгаар явж байгааг Ерөнхий сайд та мэдээгүй бол дэвтрээ аваад тэмдэглээд аваарай.
Шаардлага тавихынхаа өмнө өөрийгөө ч бас шалгаад үз. 2010 оны бүх сард та гадаадад айлчлал хийснээ мартаагүй биз. Таны гаргасан замаар төрийн албан хаагчид ч бас ийнхүү айлчлал зохион байгуулж эхэллээ. Ч.Зотол

Зууны мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих