У. Хүрэлсүхийн араас Сү.Батболд зайлах хэрэгтэй гэв

2012 оны сонгуульд МАН ялагдсан хор шар одоо ч тайлагдаагүй байгаа нь дараалан болж байгаа дүүргүүдийн намын байгууллагын хурлын уур амьсгалаас  илт ажиглагдах болжээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн намын  анхан шатны байгууллагын хурал  ширүүхэн шүүмжлэлээр өрнөж, намын ялагдлын буру11140ghsdfуг намын удирдлагуудын нэр хүнд шалдаа  унасантай холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлээд,  удахгүй болох Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүст тавигдах шаардлага нь нэгдүгээрт нэр цэвэр, зам мөр цагаан байх,  удаад нь намынхаа төдийгүй улс нийгмийн төлөө сэтгэлээ чилээн  үнэнч шударга зүтгэх   зөв хүн байх ёстой гэсэн тулгуур хоёр  цензур тавьжээ.  Авилгалд өртдөггүй, иргэдээ  алагчилж харьцдаггүй,  зарчимч, хичээнгүй,  ёс суртахуунтай хүмүүс бол эмэгтэйчүүд.

Тухайлбал төр нийгмийн  ажлын асар баялаг туршлагатай,  олны өмнө үг хэл уран цэлмэг,  учир шалтгааныг уг үндэстэй тайлж таниулж чаддаг  Д. Мөнхөө нарын лидер эмэгтэйчүүдээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойвол болохгүй гэх  газаргүй гэцгээсэн байна. Өөрөөр хэлбэл тус намынхан нэр цэвэр,  хар мөргүй удирдагчийн эрэлд гарсан гэж хэлж болно. Тэгвэл саяхан  Сүхбаатар дүүргийн намын хорооны хурал  бас  л ширүүхэн болж, зарим гишүүд намын нэр хүндийг шавартай хутгасан У.Хүрэлсүх намын удирдлагаас зайлсан, одоо сонгуульд намаа ялагдуулж, уул уурхайтай холбоотойгоор нэр нь асар  унасан Сү.Батболд намаас даруй зайлах хэрэгтэй хэмээсэн байна.

Энэ мэтчилэн УИХ-ын гишүүн асан Ш. Сайхансамбуу намаас зайлуулах 12 хүний нэрсийн жагсаалтыг олонд зарласан.  Хамгийн түрүүнд Ц.Ням­доржийг болиосой гэж жирийн гишүүд хэлжээ.  Дараа нь С.Баяр,  Сү.Батболд нарыг нэрлэ­сэн. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг болиоч гэж хэлүүлсэн. Т.Ба­дамжунай, Ц.Мөнх-Ор­гил, Д.Оюунхорол нарыг одоо боль, та нараас зал­хаж байгаагаа намын жирийн гишүүд нь илэрхийлснийг  экс гишүүн олонд дэлгэж орхисон.  Уг саналыг ч намын  гишүүд,  дэмжигчид уухайлан  дэмжиж байгаа нь намын анхан шатны хурлуудын үйл явцаас  тодорхой харагдаж,  намын шинэчлэлийг оройноос нь  эхлэн цэвэрлэж, унасан нэр хүндээ сэргээж,  иргэдийн итгэлийг эргүүлэн олсноор  үр дүнд хүрнэ гэдгээ хот хөдөөгүй тооцоолж  байгааг эх сурвалж хэлж байна.

Улс төрчид яагаад ингэж улс төрийн үхдэл болдог вэ гэхээр тэдний явуулж байгаа үйл ажиллагаа байгаа онохгүй, амьдралаас тасарч, намаа биш амиа бодсон  лидерүүдийнх нэр хүнд намаа доош нь чирж,  намагт унагаснаас тэднийг  ийнхүү  намаасаа зайлуулахын түүс болж байх шиг.   Ардчиллыг анархи болгоод  байгаа ардчилсан коммунистуудын зэрлэг түрэмгий засаглалыг сөрж, МАН, МАХН хоёр хамтрах яриа тохироо аль ч түвшинд эрчимтэй  явагдаж, зовлон нэгтийн зорилгыг  нэгтгэж  байгаа тул жаргах  замд саад болж буй намынхаа хуучин удирдлагуудыг хөөж зайлуулах хүсэл оргилдоо ийнхүү хүрч   байгаа юм.  Тэдэнд гишүүд нь хоёр л зам үлдсэнийг сануулжээ. Намын үйл хэргээс үг дуугүй зайлж одох,  эсвэл саад болохгүй  мөрөөрөө  явах.


URL:

Сэтгэгдэл бичих