Авилгатай Тэмцэх Газар дахиад л жараахай шүүрдэж эхлэв үү

Atts Оюутнуудын тэтгэлэгийн мөнгийг “экс” захиралууд идсэн байж магадгүй –

Их дээд сургуулиудын захирлын албан тушаал үүрэг гүйцэтгэгчтэйгээр хэдий удаан эзгүй байх нь тодорхойгүй байна. Энэ долоо хоногт сонгон шалгаруулалтыг хийнэ гэж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас тодорхойгүй ч гэж дээ төрийн албаны зөвлөлийн халаа сэлгээ дуусаагүй байгаатай холбоотойгоор 3 дугаар сар хүртэл түр “амралт” авсан билээ. Энэ “амралт” дахиад сунгагдаж ч магадгүй гэсэн яриа багш нарын дунд тархаад байгаа бөгөөд хуучин удирдлагууд мөнгө “идсэн” хэрэгт ч холбогдож болзошгүй болоод байгаа аж. Учир нь оюутнуудад сар бүр олгодог 70 мянган  төгрөгийн үндэсний тэтгэлгийг 2012-2013 оны хичээлийн жил эхэлснээс хойш ЭМШУИС, ХИС, СУИС болон МУИС-ийн харьяа “Улаанбаатар”, Дархан-Уул аймаг дахь “Соёмбо” зэрэг сургууль олгохгүй удаашруулж байсан юм.  Харин Сангийн яамнаас тэтгэлгийн мөнгийг сургуулиудынх нь данс руу шилжүүлсэн гэдэг ч зарим сургуулийн оюутнууд хичээлийн жилийн эхний улирал дуусаад байхад аваагүй тохиолдол ч байсан байна. Тиймээс АТГ-ын ажилтнууд тус тэтгэлгийг хэрхэн олгож байсан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж эхэлжээ.

Б.Саруул-Од

URL:

Сэтгэгдэл бичих