МИАТ-ийн хэрэгт холбогдогчид тодорсоор…

d0f27d8068f6a3fbig“МИАТ” компаниас их хэмжээний мөнгө завшиж  хил дамнуулан угаасан хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Авлигатай тэмцэх газар уг хэргийг өнгөрсөн сарын 15-наас эхлэн шалгасан. Энэ хугацаанд хэрэгт холбогдох хүний тоо ч  нэмэгдсээр байгаа юм. Эх сурвалжийн хэлж буйгаар нэр бүхий есөн хүнээс мэдүүлэг авч эхэлжээ. Тэдний дотор “МИАТ” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Коммер, санхүү хариуцсан захирал асан Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох  нарын нэр дуулдаж байна.  Тэдний араас шалгавал зохих хүмүүсийн нэрсийн жагсаалт ч гарсан сурагтай. Тухайлбал,  Ц.Орхон захирлын эхнэр Ү.Цэцэгмааг байцааж байгаа гэнэ. Тэр бүү хэл “Энэ  асуудал надтай ямар ч холбоогүй” хэмээн тайлбар хэлж буй Зам тээврийн сайд А.Гансүхийг ч шалгаж болзошгүй. Учир нь “МИАТ”-ийн захирлын дараа  хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй ерөнхий нягтлан бодогч Б.Батбилэг уснаас хуурай гарна гэгчээр  хэргээс сугарч үлдсэн нь хардлага дагуулж байгаа юм. Батбилэг А.Гансүх сайдын туслах М.Сугарсүрэнгийн нөхөр бөгөөд “МИАТ” компанид хэнийг төлөөлж байсан нь анхаарал татаж байна.

Зууны мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих