Ким Кардашьян нярайлаагүй байхдаа л турах тухай санаа зовж эхэлжээ

05ОРЛА258Америкийн реалити-шоуны од Ким Кардашьян найз залуу, дуучин Канье Уэстээс хөл хүндтэй болсон тухай мэдээлсэн билээ. Тэгвэл Кардашьян хэвлийдээ хүүхдээ тээж яваа ч гэсэн хэт таргалахгүй байхыг хичээн, олон янзын дасгал хийж, фитнесс багшийгаа тун анхааралтай ажиллахыг сануулсаар байгаа гэнэ. Хэдийгээр хүүхэд нь хорвоод мэндлэх хугацаа болоогүй ч гэсэн Ким турах тухайгаа аль хэдийнээс бодолхийлж, санааширч эхэлсэн байна.
Харин түүний фитнессийн багш Трейси Андерсон санаа зовож зүйл огт байхгүй гэдгийг ойлгуулж, урьдынхаасаа ч илүүтэй сайхан харагдах болно гэж амлаад байгаа гэнэ. “Тийм ээ, би үүнд итгэлтэй байна. Ким залуухан шүү дээ. Тиймээс нярайлсныхаа дараагаар дасгал хийчихвэл урьдынхаасаа ч илүү сайхан харагдах боломжтой. Гэхдээ түүнийг бусад загвар өмсөгчид шиг туранхай болгохгүй. Эрчүүдийн харааг булаасан сайхан биетэй хэвээр нь үлдээх болно” гэж Андерсон ярьжээ.
Харин Кардашьян интернэтээс элдэв турах дасгал сурч, гар, гуяны махаа чангаруулахыг зорьж байгаа юм байна. Гэвч зарим хэвлэлээр 32 настай Кардашьяныг хөл хүнд үедээ жин их нэмж, дуучин Жессика Симпсоны жирэмсэн үеийнхээс ч хүнд жинтэй болж магадгүй хэмээн үзэж буй юм байна.
ХУЛАНГОО

URL:

Сэтгэгдэл бичих