Дуучнаас улстөрч улстөрчөөс төсөл хэрэгжүүлэгч
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхланг уг , нь тун чадалтай дуучин гэдэг ч тэрээр авьяасаа үл тоож улс төр рүү хөл дүрээд буцсан. Магадгүй 2012 оны УИХ-ын сонгуульд төрсөн нутгаасаа нэр дэвшээд хорь хүрэхгүй хувийн санал авсан нь улс төрөөс гарах шалтгаан болсон байж мэдэх.
Гэтэл сүүлийн үед хааяа нэг урлагийн тоглолт дээр ганц хоёр дуу дуулахаас хэтрэхгүй байсан мань дуучин “Хамаг Монгол” нэртэй төсөл хэрэгжүүлж, төслийнхөө талаар энд тэнд ярьж зурагт радиогоор гарах болжээ.
Ямартаа л түүнийг дуучнаас улстөрч, улстөрчөөс төсөл хэрэгжүүлэгч, тэгээд дараа нь юу гэх юм бол оо хэмээн танилууд нь сэм шивнэлдэх болсон гэнэ. Ингээд харахаар гавьяатын сонирхол яг л шилжилтийн насандаа яваа хүүхэд шиг л байгаа юм даа.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: