“Эрчүүд гэж сонин шүү”
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Эрчүүд гэж сонин шүү” гээд л дуу алдан гайхширсан байх юм. Эрхэм гишүүн ч өөрөө эр хүн л дээ. Гэхдээ “эмэгтэйчүүд сонин шүү” гэж эсрэг хүйснийхээ зүгээс л сонсож байсан. Эрчүүд тэр бүр өөрсдийгөө гайхаад байдаггүй.
Харин эрхэм гишүүн Ё.Отгонбаяр өөрийн ертөнцийнхөө сонин алдааг, яг онож хэлжээ. Үүнийг сонссон бүсгүйчүүдийн “загатнасан газар нь маажина” гэгч болж. Үнэндээ ч эрчүүд та нар сонин шүү, гишүүнээ “Загасны дэгээгээ хөдөлгөөнгүй цаг хараад сууж чаддаг, атлаа эхнэрээ 15 минут хувцаслахад боож үхэхээ шахна” гэж та яг үнэн хэлжээ.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: